
БҮГДЭД ХАРИЛЦАН АШИГТАЙ ЦАХИМ ОРЧИН
Эрсдэлийг зөв тооцоолж, санхүүжилтийн алхмуудыг хялбаршуулна
Үйл ажиллагааны менежментийг сайжруулж, урсгал зардлыг бууруулна
Мэдээллийн хоцрогдлоос үүдэлтэй маргааныг арилгана
Бүтээгдэхүүний гарал үүслийг үнэн зөв мөшгөнө
Хэрэглэгч нийлүүлэгч хоёрыг илүү ойртуулж, зах зээлийн цар хүрээг тэлнэ
Ил тод мэдээллийн орчинд оновчтой төлөвлөлт хийнэ


SMART HUB МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УХААЛАГ ШИЙДЭЛ

Блокчейн ба үүлэн технологид суурилсан мэдээлэл
Оролцогч талууд хэрэглэхэд хялбар веб болон гар утaсны аппликейшн, API холболтын тусламжтайгаар хоорондоо мэдээлэл солилцох, хамтран ажиллах, дата дүн шинжилгээ хийх, бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгөх, баталгаажуулах боломжтой.

Баталгаат орчинд бичиг баримтыг цахимаар солилцох
Блокчейн орчинд нэгэнт оруулсан бичиг баримтыг өөрчлөх тохиолдолд бичиг баримтыг дахин оруулж, оролцогч талуудаар баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр хэн хэзээ ямар бичиг баримтыг оруулсан, хэрхэн засварласан нь талуудад мэдэгдэх учир оролцогч талууд бие биеэ хууран мэхлэх явдлыг хязгаарлана.
.png)
IoT мэдрэгчүүдээр үйл ажиллагаагаа шууд хянах
IoT мэдрэгч төхөөрөмжийг чингэлэг, тээврийн хэрэгсэл, агуулах зэрэгт суурилуулснаар тээвэрлэлтийн явц, байршил, орчны температур, чийгшил, ачааны битүүмжлэл, доргилт зэргийг хүний оролцоогүйгээр шууд хянах боломжтой. Улмаар бараа бүтээгдэхүүний байршлыг тогтооход цаг алдах, хадгалалтын горим алдагдах, тэдгээрийг хулгайд алдах зэргээс сэргийлнэ.
Бизнесийн цахим харилцааны шинэ орчин

Smart Hub-н блокчейн сүлжээнд мэдээлэл нь төвлөрсөн бус байдлаар өндөр нууцлалтайгаар бүртгэгдэх тул аль нэг байгууллага нь бүртгэгдсэн мэдээллийг дангаараа өөрчлөх, хаалттай мэдээллийг тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр харах боломжгүй. Үүнээс гадна хэрэглэгч нар нь блокчейн сүлжээнд цахимаар хамтран ажиллах, түүнийхээ үр дүнг баталгаажуулах, бие биедээ үнэлгээ өгөх боломжтой.

















.png)
















