top of page
Төлбөрийн хөнгөлөлт
Smart Hub системийн хэрэглээний төлбөрийн тодорхой хувьд хөнгөлөлт эдлэх зарчмаар OBOT токеныг ашиглах боломжтой. “ОБОРТЕК” төсөл тухайн хөнгөлөлтөд хүлээн авсан токеныг дараах байдлаар зарцуулна:
- Токен шатаах 5%,
- Маркетинг, ашгийн бус үйл ажиллагаа, платформ хөгжүүлэлт 95%.
Гэрээний урамшуулал
Smart Hub системийн хэрэглэгчид нь гэрээнийхээ санхүүжилтийн тодорхой хувийг OBOT токен болгон хөрвүүлж, блокчейнд суурилсан ухаалаг дундын (эскроу) гэрээнд бонус хэлбэрээр байршуулна. Улмаар хоёр талын гэрээний гүйцэтгэлийн алхмууд тодорхой нөхцөлүүдийг хангасан эсэх нь Smart Hub системийн блокчейн сүлжээнд бүртгэгдэж, нөгөө талаар баталгаажсан тохиолдолд дээрх ухаалаг дундын гэрээнд байршиж буй OBOT токен гэрээний нөхцөлөө гүйцэд биелүүлсэн талд автоматаар шилжинэ. Энэ нь ямар нэг дундын зуучлагчгүйгээр Smart Hub системд блокчейны ухаалаг гэрээ (smart contract)-н зарчмаар автоматаар хийгдэх боломжтой.
Хамтын санхүүжилт
Smart Hub системийг тодорхой хугацаанд ашиглан, бизнесийн харилцааны түүх үүсгэж, үнэлгээ/онооны түвшин нь зохих шаардлагыг хангасан байгууллагууд OBOT токен эзэмшигчдийн дунд санхүүжилтийн аян зарлах боломжийг нээнэ. Тухайн санхүүжилтийг OBOT токен-оор хийх боломжтой бөгөөд цугларсан санхүүжилт нь Smart Hub системд дахь тухайн байгууллагын бизнесийн гүйцэтгэлээс хамаарч шат дараалалтайгаар ухаалаг гэрээ (smart contract) -н зарчмаар автоматаар олгогдох боломжтой.
Харилцан үйлчилгээ үзүүлэх
Smart Hub системийн сүлжээ нь блокчейн дээр суурилсан төвлөрсөн бус экосистем бөгөөд хэрэглэгчид нь тухайн орчинд зуучлагчийн оролцоогүйгээр бие биедээ үйлчилгээ үзүүлэх, хариуд нь OBOT токеноо хоорондоо солилцох, бартер хийх боломжтой.
Гишүүдийн урамшуулал
Smart Hub системд үнэн зөв мэдээлэл тогтмол оруулдаг, гэрээний гүйцэтгэлээ сайн биелүүлдэг, үргэлж идэвхтэй бөгөөд тууштай байдаг хэрэглэгчдийг тус системийн блокчэйн сүлжээн дэх мэдээлэл болон түүхэд нь үндэслэн олон талаар оноо/үнэлгээ өгөх болно. Тодорхой оноо/үнэлгээний түвшинд хүрсэн хэрэглэгчдийг OBOT токеноор урамшуулна.
Засаглал
Тус системийн хэрэглэгч байгууллагууд нь OBOT токеныг хадгалаж буй хэмжээнээсээ хамаарч өөрсдийн үүсгэсэн блокчейн сүлжээндээ шинэ гишүүдийг элсүүлэх, системийн орчинд хамтран ажиллах, солилцох мэдээллийн загвар стандарт зэрэгтэй холбоотой бодлогыг тодорхойлоход саналаа өгөх боломжтой болно.
Шатаалт 5%
"Smart Hub" платформын төлбөрийн хөнгөлөлтөд хүлээн авсан OBOT токены гүйлгээ бүрийн 5%-г шатаана.
Өгөөж 12%
OBOT токеноо хадгалаад (staking) жилийн 12 хүртэлх хувийн өгөөж хүртээрэй (өгөөжийн хувь өөрчлөгдөх боломжтой).
Урамшуулал 5%
OBOT токены нийт нийлүүлэлтийн 5%-г маркетинг болон хэрэглэгчийн цар хүрээг тэлэх зорилгоор урамшуулалын үйл ажиллагаанд зарцуулна.
230,000,000 OBOT
ЗАХ ЗЭЭЛД ЭРГЭЛДЭЖ БУЙ
70,000,000 OBOT
ТҮГЖЭЭТЭЙ
300,000,000 OBOT
НИЙТ НИЙЛҮҮЛЭГДЭХ ХЭМЖЭЭ
bottom of page